Sunday, August 1, 2010

ВАМПҮЧУУЛТАЙ АНХ ДАЙРАЛДСАН НЬ


Баавгайн гавлыг цэвэрлэж агуулахад хадгалах үүрэгтэй Никифоровыг майхны дэргэд үлдээгээд жуулчид хотгорын захаар зүүн хойт чигийг барин хөдөллөө. Жуулчид анх удаа явж үзсэн танил газраа өнгөрөөд үдээс хойш нэгэн жижигхэн аглагт гарч нуур хавийн чийглэг хөрсөн дээр үхэр, адууны туурайн мөрийн хажууханд хүний нүигэн хөлний мөр байхыг олж харав. Онкилонууд гуталтай явдаг тул энэ нь тэдний мөр лав биш тэгээд ч мөр онигой том, жирийн хүнийхээс ерөнхийдөө бүх хуруу нь их том эрхий долоовор хоёр хурууны хоорондох зай их, долоовор хуруу нь урт ажээ

“Санниковын газар” романы шинэчилсэн орчуулга хэвлэгдэн гарлаа

Дэлхий ертөнц, хүн байгалийн тогтолцоо, байгалийн сонин үзэгдэлт явдлын тухай шинжлэх ухааны хялбаршуулсан уран зөгнөлт энэ зохиол нь онц сонирхолтой ажээ. Эрт эдүүгээгийн байгаль ертөнцийг мөн тухайн цаг үеийнх нь хүмүүсийн амьдралтай нэгэн дор харьцуулан харуулсан энэ бүтээл ялангуяа хүүхэд, залуучуудын танин мэдэхүйд чухал хувь нэмэр оруулах сайхан зохиол юм. Романы хэсгээс уншигч танаа товч толилуулъя.

/Вампучуудтай анх дайралдсан нь орно/

НАОМИ ШИХАБ НАЙ

СОНГИНО
Өнөөдөр миний таташинд орох гэж
Өчнөөн ч замыг туулсан юм бэ,дээ.
Ингэж бодохоор , бүгдээрээ мартдаг
Өчүүхэн гайхамшиг Сонгинын өмнө
Өгдөг сөгдөн магтан шагшмаар
Шарчигнасан алтан хальстай
Сувд шиг цагаан гадаргуутай
Сонгиныг хутгаар зүсэхүйеэ
Түүхээ дэлгэх мэт хоёр хуваагдана.

Нулимсыг минь асгаруулахад
Нууж,ичих гэж би сандрахгүй.
Жижигхэн,мартагдсан бүхнийг өрөвдөн
Жинхэнээрээ уйлах гэдэг буруу гэж үү?
Ширээний ард суунгаа , бид нар
Махны шүүстэйг,амтлагчийн сайныг ярина.
Одоо бол татагдсан,зөөлөрсөн
Сонгиныг бол харах ч үгүй,
              сонгино харагдах ч үгүй!
Өрөөлийн төлөө өөрийгөө зориулдаг
Өндөр заяагий нь санах ч үгүй!

KAY RYAN

KAY RYAN нь Калифорнийн Сан Хосе хотод төрсөн. Шүлгийн олон ном гаргаснаас хамгийн нэртэй нь  НИГАРО ГОЛ  (2005 он), ЧУЛУУН ЗААН (1996он) зэрэг номууд юм.Рут Лили,Ингрэм Мериллийн нэрэмжит яруу найргийн болон Гуггенхаймийн сангийн шагналтан.Америкийн яруу найрагчдын Академийн зөвлөлийн гишүүнээр 2006 оноос ажиллаж байна

ЯСТ МЭЛХИЙ
Амьдрал яст мэлхийн амьдрал атаархах зүйл биш ээ.
Амттан олж жажлах аз золоо үзэхээр
Арчгар дөрвөн хөлтэй хөмөрсөн тавган биеэ
Диваажин болсон ногоон нугад чирч аваачина гэдэг
Ай,амархан зүйл бишээ,атаархах ч юм бишээ.
Төө төөгөөр газрыг хорооно гэдэг
Төнтгөр биенд хөнгөхөн гэж үү?



ГЕВОРГ ЭМИН

Буурал үсийг чинь хэн ч гэсэн
Хагацах цаг ирсэн юм байжээ.
Хагацан одсон бидэн холын холд байна.
Уйгагүй дэмий горьдох л юм,зүрх минь
Уйтгарлаж бүгтрэх нь ихсэх л юм ,зүрх минь.
Агаар адил бүхэнд нэвчин
Чи надтай жилээс жилд л хамт байсан
Агаар гэдэг харин
Дутагдахаараа л мэдрэгдэх юм дaa.

ШОТА НИШНИАНИДЗЕ

Асан бадрах зүтгэл чинь унтарвал
Ач үрс чинь зөнөгөд тооцно.
Гай болсон хөгшрөлтөнд битгий бууж өг
Ган бат хэрэм болон түүний дээр зогс.
Атаархал төрүүлэм чанга гишгэн бос.
Аливаа хүслээ биелүүлэн урагшаа урагшаа.
Бууж өгсний тэмдэг гэж бодохгүй байг!

ЕВГЕНИЙ ЕВТУШЕНКО

Миний их сургууль
Хөрөг зургийнх нь хүрээ алтран гялалзсан хүмүүсээс гадна
Хэрэг болгон авахуулсан зураг нь ч олигтойхон гардаггүй
                                 Хүмүүсээс би суралцсан.
Хар багасаа Толстойгоос өөрөөс нь сурахаасаа
Харин түүний тухай сөөнгөтөн дуулдаг сохорчуудаас юм дуулсан.
Энгийн модон байшин Пастернакаас өмнө амьдрал таниулсан
Их үйлсийн төлөө дэлбэ нүдэлдэх дуртай,
                                Эн бол миний шүлгийн хэлбэр.

АНДРЕЙ ДЕМЕНТЬЕВ

Тэр өдөр Пушкин үхээгүй гэж
Энэ өдөр гэнэтхэн би зүүдэллээ.
Хайрт найз Сергей Соболевскийн ачаар
Хар мөрт дуэль болсонгүй.
Өөдгүй ноёдын шуугиан
Өшөө хонзон,өвдөх шаналах л үлджээ.
Азгүй азгүй тэр өдөр Соболевский
Алс Европод сууж байжээ.

Вероника Тушнова

Орос зөвлөлтийн яруу найрагч В.Тушнова “Анхны ном” 1965, “Алсын замд”1954, “Зүрхний дурсамж”1958, “Дахин амьсгалахуй”1961,”Аз жаргалтай зуун цаг”1965 “Шүлгүүд”1969 зэрэг номууд туурвижээ.

АЗ ЖАРГАЛТАЙ ЗУУН ЦАГ
Аз жаргалтай зуун цаг
Бага гэж үү,бага гэж үү?
Аз жаргалаа би
Алтан элс шиг шүүсэн
Гялалзах бөнжигнөх
Дусал болгоныг нь,ширхэг бүхнийг нь
Эцэхийг мэдэхгүй цуглуулсан
Эрмэг цогтой манцуйлсан
Утаа манангаас угаасан
Ургаа хус,улалзах оддоос
Угтан тосон хураасан...

Качаловын нохойд

Жийм,аз хайрлан хөлөө бариулаач
Ийм сарвуу би ерөөсөө үзээгүй
Салхи шуургагүй тэнгэрийг зүхэн
Сарны саруулд хоёулаа хуцая
Жийм,аз хайрлан хөлөө бариулаач.

Хонгор минь битгий долоогоод бай
Хоюул ядахдаа хамгийн хялбарыг ухааръя
Амьдрал гэж юу байдгийг чи мэдэхгүй
Амьдрах ёстой,амьдрах сайхныг ч мэдэхгүй.

Чиний эзэн нэртэй зүстэй хүн
Түүний гэрт зочин гийчин цуглана.
Харин чамайг харангуутаа инээмсэглэн
Хамба шиг үсийг чинь илэх гэнэ.

Номхон итгэмтгий хоншоортой
Нохойн хувьд чи нүгэлтэй сайхан амьтан
Асуух айхыг хумсын чинээ ч мэдэхгүй.
Агсан нөхөр шиг үнсэлцэх гэж зүтгэнэ,чи.

Жийм хонгорхон минь,танай зочид
Ийм тийм олон янз л байдаг биз.
Нэг, бүхнээс дуу цөөтэй,уйтгартай бүсгүй
Нээрээ орж ирээгүй гэж үү?

Зайлшгүй,намайг байхгүйд ч магадгүй
Заавал орж ирнэ дээ,би мэдэж байна.
Буруу зөвийн минь өмнөөс,миний өмнөөс
Булбарай гарыг нь энхрийлэн нэг долоогоодхооч.

СЕРГЕЙ ЕСЕНИН

Чиний нэр

Чиний нэр алган дээрх шувуу
Чиний нэр хэлэн дээрх мөс
Уруулын ганцхан хөдөлгөөн.
Чиний нэр тавхан үсэг.
Шидэлтэнд нь барьсан бөмбөг
Шивнэхэд сонсдох мөнгөн хонхлой.
Чимээгүй цөөрөмд шидсэн чулуу
Чиний нэрийг хэлэх шиг болно.
Хангинам аястай чиний нэр
Харанхуй шөнийн морьдын төвөргөөн.
Хан хийх бууны гох
Хацар чамархайд нэрээр чинь тасхийнэ.
Чиний нэр – ээ,нүгэл болно,хэлэлтгүй хэлэлтгүй.
Чиний нэр – нүдэн дээр үнсэнэ.
Чичиргээ үгүй зовхийг таална.
Чинйи нэр - цас үмхсэн юм болно.
Чиний нэр
Хүйтэн булгийн балга цэнхэр ус
Үйтэн шөнийн тулга гүн нойр.
1916 он. Блокод зориулсан шүлэг.

Ахматовад зориулсан шүлэг

1.
Ай,найргийн тэнгэр минь,нулимсны тэнгэр минь
Ай,цагаан шөнийн гүймэл гэгээ минь
Хар цасан шуурга Орос оронд илгээнэ,чи
Хангинах дуу чинь сум шиг шигдэнэ,бидэнд.
Аах,гээд бид бултан ширвэхдээ
Анна Ахматова таныг үг дуугүй бишрэнэ.
Анна гэдэг гүнзгий санаа алдалт
Алс гүн рүү цүлхийтэл унах шиг болно.

Эх орон

Ээ,зоргоор урсдаггүй төрөлх хэл шүү дээ.
Эртээ урьд,надаас өмнө хөдөөний эр
Эх орон минь-Орос орон минь гэж
Эрх дураараа дуулж явсан нь юуных вэ?
Надад бол Калугийн толгодоос эхлэн
Налайж цэлийсэн миний эх орон!
Зуун уулсын тэртээх алсын алс
Зургийн чиг,хүний чиг-миний эх орон!

Зөвийг би мэднэ

Зөвийг би мэднэ
Үүнээс өмнөх зөв –зөв биш байжээ.
Зөөлөн энэ дэлхий дээ
Хүн хүнтэйгээ тэмцэлдэх хэрэггүй.
Харцгаа орой болжээ
Харцгаа,удахгүй шөнө болох нь.
Хайртууд,найрагчид,жанжингуудаа
Юун тухай шивнэлдэнэ вэ?
Орой,орой боллоо.
Газар дэлхий шүүдэрт дарагдан
Одтой цасан шуурга
Тэнгэр тэгнэн босох нь.
Газар дээр бие биенээ
Унтуулахгүй байсан бид нар
Газар доор ,удахгүй дээ,удахгүй
Унтана даа,унтана.Бид нар.

* * *

Найрагч гэдгээ мэдээ ч үгүй явж
Насан багадаа бичсэн миний шүлгүүд
Оргилуураас зад татсан цацраа
Ойлох пуужингийн хурц гялбаа

Шидэт утлага зүүд нойрыг
Ширвэж сэрээсэн албин чөтгөрүүд
Залуу нас ,үхлийн тухай
Захын хүн ч уншаагүй шүлгүүд минь

Дэлгүүрийн тоосонд дарагдан байгаа
Дэлгэж үзэхгүй,авахгүй байгаа
Исгэж орхисон дарс шиг шүлгүүдэд минь
Исэж гүйцэх цаг нь ирнээ,заавал ирнэ

Марина Цветаева

Танд би дурлагүй минь аз.
Та надад дурлаагүй чинь аз
Танд би дурлаагүй минь аз.
Хатан хүнд бөмбөрцөн дээгүүр
Хамтдаа алхахгүй минь аз.
Үгээ цэнэхгүй чөлөөтэй шулганаж
Үргэлж инээдтэй байх минь бас аз.

Эротик дөрвөн мөртүүд [ Орос орчуулгын хамт]

Цурам хийлгүй чамайгаа бодон үүр цайлгалаа.
Цуг байсан хором бүрийг бүүр саналаа.
Дахиж ирэхгүй мөчүүд хар үсэнд минь унаж
Даанч урт шөнө дэр нэвтлэн жиндээнэ.

Думала о тебе, не смыкая глаз, побудила рассвет нового дня.
Каждое мгновение, которое провели мы вместе, в памяти
пронзительно возвращалось
Невозвратные эти мгновения падали на мои черные волосы.
Такая долгая ночь холодом своим сквозь подушку леденила.


Нулимс

Аашилж хайрлах ээжийгээ
Сэтгэлийн нулимс гэе
Ахиад олдохгүй аавыгаа
Амины нулимс гэе
Амраглаж ханашгүй чамайгаа
Зүрхний нулимс гэе
Алдаад дуусдаггүй хүнийг
Нүдний нулимс гэе.

Эрхлээд зогсдоггүй үрсээ
Элэгний нулимс гэе
Инэээж буцсан дүүгээ
Итгэлийн нулимс гэе
Элтэлж олсон найзаа
Цээжний нулимс гэе
Эмнээд эдгэддэггүй өвчнийг
Эрлэгийн нулимс гэе.

2009.Лос-Анжелес

Дөчин нас

Энэ дөчин нас гэдэг бүсгүй хүнд
Эгчдэх ч үгүй, дүүдэх ч үгүй сайхан нас юм.
Салаа бүр нь нахиалсан ургаж гүйцсэн хус шиг
Залаа бүхэн нь дүүрэн уурагшиж идээшсэн самар шиг
Өнгө өнгө нь найрсан алтан зул цэцэг шиг
Мэнгэ толбо нь тодорсон арван тавны сар шиг
Энэ дөчин нас гэдэг бүсгүй хүнд
Ихдэх ч үгүй, багадах ч үгүй сайхан нас юм.

Ороо булаг

Эх орон минь наддаа
Халуун булаг
Эргэж дундардаггүй
Хайрын булаг
Эх орон минь наддаа
Нүдэн булаг
Эмтэлж элтлэлгүй
Нүдлэх булаг
Эх орон минь наддаа
Ариун булаг
Ээдээж болохгүй
Ариглах булаг
Эх орон минь наддаа
Холын булаг
Эргэж буух
Хоймор булаг
Эх орон минь наддаа
Ойрын булаг
Энэ биеэр минь урсах
Ороо булаг

Маргааш хоёулаа уулзая

Маргааш хоёулаа уулзая аа гэж
Бидэн хоёрыг болзоход
Миний нойр хулжин одож
Чиний дэрний доогуур шурган орно
Шөнөжин чи, сарны гэрэлтэй ус залгиж
Шөнөжин чи, саахалтын худаг дээр өнжлөө гэж зүүдпэнэ.
Маргааш хоёулаа уулзая аа гэж
Бидэн хоёрыг болзоход
Чиний зүүд морин төвөргөөн болж
Миний гэзгэн дээгүүр хуйлрана.
Шөнөжин би, тоонын гэрэл агшихыг хүлээж
Шөнөжин би, торгон дээлний өнгө сольж зүүдэлнэ.
Маргааш хоёулаа уулзая аа гэж
Бидэн хоёрыг болзоход
Миний сэтгэл сүү шиг дэрвзж
Чиний аяганы амсар дээгүүр халина
Шөнөжин чи, олон хүнтэй найран дээрээс
Шөнөжин чи, олмоо ч чангалалгүй мордлоо гэж зүүдлэнэ.
Маргааш хоёулаа уулзая аа гэж
Бидэн хоёрыг болзоход
Чиний дуулсан дуу салхи хөлөглөн ирж
Миний ээмгэнд долоон өнгөөр шингэнэ.
Шөнөжин би, нүдний чинь харцыг  даган
Шөнөжин би, нүцгэн толгод, цэцэгт тал хольж зүүдлэнэ.
Маргааш хоёулаа уулзая аа гэж /
Бидэн хоёрыг болзоход
Миний нүүрнээс одны туяа ойж
Чиний хазаарыг мөнгөн товруунд гялбасхийнэ.
Шөнөжин чи, үсий минь илж
Шөнөжин чи, үүлс нүүлгэн, бороо шаагиулж зүүдэлнэ.
Маргааш хоёулаа уулзая аа гэж
Бидэн хоёрыг болзоход
Чиний зүүд миний нойронд
Аадар болж бууна
Маргааш хоёулаа уулзая аа гэж
Бидэн хоёрыг болзоход
Миний зүүд чиний нойронд
Алган дээр чинь цэцэг ургуулна
Маргааш хоёулаа уулзая аа гэж
Бидэн хоёрыг болзоход...


1998.Москва

Харагдана

Нүдний минь өмнө чи л харагдана
Нүдээ аньсан ч тодрон харагдана
Сэтгэхүй мэдрэхүйд сэргэн харагдана
Сэтгэл зүрхэнд шингэн харагдана
Зүүд нойронд минь сэрүүн харагдана
Үүд хаалгаар ороод ирэх шиг харагдана
Хажууд минь суугаад инээж харагдана
Хар нүдээ нээн, сэрсэн ч харагдана
Харагдана, харагдана, харагдана
Харин би чинь чамайгаа
Харагдахаа байчих вий гэхээс
Харж ч чадахгүй, аньж ч чадахгүй байна даа.


1987.Москва.

Тоглоом

Ирэх жил ирнээ ирнэ
Их замын салаан дээр угтаарай
Наадмын өглөө арван нэгэн цагт шүү гэж
Наадам болгон нутгийн залууд хэлсэн юмсан
Хос морьтой угтана аа гэхэд нь
Үгүй, үгүй багадана
Хоёр сүйхтэй зогсож байгаарай гэж
Хошигнож тоглон нутгийн залуутай тохирсон юмсан.
Нэг жил гэдзг мөн удаанаа гэхэд нь
Үгүй ээ, үгүй хурдан
Нэг насаараа ханилах улсад юу ч биш гэж
Нээрээ гэж үнэмштэл нь тоглосон юмсан.
Хоёул хоёулаа тоглож байсан ч гэсэн
Хойтон угтанаа гэж нэг л нухацтай хэлсэн юмсан
Баяртай гэхийнхээ оронд наадмын өглөө шүү гэж
Бас дахин эргэж хармаар шивнэсэн юмсан.
Ирэх жил ямар ч гэсэн
Ирнэ гэсэн газраа очих юмсан
Яадаг юм бэ?
Угтсан ч угтаагуй ч тогтсон цагаасаа
Урьдах ч угүй, хождох ч үгүй юмсан
Яая даа байз!

1986.Дугана хад

Хар тэнгис

Хар тэнгис нь
Хар биш
Улаан тэнгис нь
Упаан биш
Цагаан тэнгис нь
Цагаан биш
Шар тэнгис нь
Шар биш
Оноосон нэрнээсэз
Ондоо байдаг
Орчлонгийн үнэн өнгийг
Үзэхээсээ өмнө
Санчигийн минь үс
Хар байсан
Санаа минь
Цагаан байсан

1986.Адлер