Sunday, August 1, 2010

ВАМПҮЧУУЛТАЙ АНХ ДАЙРАЛДСАН НЬ


Баавгайн гавлыг цэвэрлэж агуулахад хадгалах үүрэгтэй Никифоровыг майхны дэргэд үлдээгээд жуулчид хотгорын захаар зүүн хойт чигийг барин хөдөллөө. Жуулчид анх удаа явж үзсэн танил газраа өнгөрөөд үдээс хойш нэгэн жижигхэн аглагт гарч нуур хавийн чийглэг хөрсөн дээр үхэр, адууны туурайн мөрийн хажууханд хүний нүигэн хөлний мөр байхыг олж харав. Онкилонууд гуталтай явдаг тул энэ нь тэдний мөр лав биш тэгээд ч мөр онигой том, жирийн хүнийхээс ерөнхийдөө бүх хуруу нь их том эрхий долоовор хоёр хурууны хоорондох зай их, долоовор хуруу нь урт ажээ

“Санниковын газар” романы шинэчилсэн орчуулга хэвлэгдэн гарлаа

Дэлхий ертөнц, хүн байгалийн тогтолцоо, байгалийн сонин үзэгдэлт явдлын тухай шинжлэх ухааны хялбаршуулсан уран зөгнөлт энэ зохиол нь онц сонирхолтой ажээ. Эрт эдүүгээгийн байгаль ертөнцийг мөн тухайн цаг үеийнх нь хүмүүсийн амьдралтай нэгэн дор харьцуулан харуулсан энэ бүтээл ялангуяа хүүхэд, залуучуудын танин мэдэхүйд чухал хувь нэмэр оруулах сайхан зохиол юм. Романы хэсгээс уншигч танаа товч толилуулъя.

/Вампучуудтай анх дайралдсан нь орно/

НАОМИ ШИХАБ НАЙ

СОНГИНО
Өнөөдөр миний таташинд орох гэж
Өчнөөн ч замыг туулсан юм бэ,дээ.
Ингэж бодохоор , бүгдээрээ мартдаг
Өчүүхэн гайхамшиг Сонгинын өмнө
Өгдөг сөгдөн магтан шагшмаар
Шарчигнасан алтан хальстай
Сувд шиг цагаан гадаргуутай
Сонгиныг хутгаар зүсэхүйеэ
Түүхээ дэлгэх мэт хоёр хуваагдана.

Нулимсыг минь асгаруулахад
Нууж,ичих гэж би сандрахгүй.
Жижигхэн,мартагдсан бүхнийг өрөвдөн
Жинхэнээрээ уйлах гэдэг буруу гэж үү?
Ширээний ард суунгаа , бид нар
Махны шүүстэйг,амтлагчийн сайныг ярина.
Одоо бол татагдсан,зөөлөрсөн
Сонгиныг бол харах ч үгүй,
              сонгино харагдах ч үгүй!
Өрөөлийн төлөө өөрийгөө зориулдаг
Өндөр заяагий нь санах ч үгүй!

KAY RYAN

KAY RYAN нь Калифорнийн Сан Хосе хотод төрсөн. Шүлгийн олон ном гаргаснаас хамгийн нэртэй нь  НИГАРО ГОЛ  (2005 он), ЧУЛУУН ЗААН (1996он) зэрэг номууд юм.Рут Лили,Ингрэм Мериллийн нэрэмжит яруу найргийн болон Гуггенхаймийн сангийн шагналтан.Америкийн яруу найрагчдын Академийн зөвлөлийн гишүүнээр 2006 оноос ажиллаж байна

ЯСТ МЭЛХИЙ
Амьдрал яст мэлхийн амьдрал атаархах зүйл биш ээ.
Амттан олж жажлах аз золоо үзэхээр
Арчгар дөрвөн хөлтэй хөмөрсөн тавган биеэ
Диваажин болсон ногоон нугад чирч аваачина гэдэг
Ай,амархан зүйл бишээ,атаархах ч юм бишээ.
Төө төөгөөр газрыг хорооно гэдэг
Төнтгөр биенд хөнгөхөн гэж үү?



ГЕВОРГ ЭМИН

Буурал үсийг чинь хэн ч гэсэн
Хагацах цаг ирсэн юм байжээ.
Хагацан одсон бидэн холын холд байна.
Уйгагүй дэмий горьдох л юм,зүрх минь
Уйтгарлаж бүгтрэх нь ихсэх л юм ,зүрх минь.
Агаар адил бүхэнд нэвчин
Чи надтай жилээс жилд л хамт байсан
Агаар гэдэг харин
Дутагдахаараа л мэдрэгдэх юм дaa.

ШОТА НИШНИАНИДЗЕ

Асан бадрах зүтгэл чинь унтарвал
Ач үрс чинь зөнөгөд тооцно.
Гай болсон хөгшрөлтөнд битгий бууж өг
Ган бат хэрэм болон түүний дээр зогс.
Атаархал төрүүлэм чанга гишгэн бос.
Аливаа хүслээ биелүүлэн урагшаа урагшаа.
Бууж өгсний тэмдэг гэж бодохгүй байг!

ЕВГЕНИЙ ЕВТУШЕНКО

Миний их сургууль
Хөрөг зургийнх нь хүрээ алтран гялалзсан хүмүүсээс гадна
Хэрэг болгон авахуулсан зураг нь ч олигтойхон гардаггүй
                                 Хүмүүсээс би суралцсан.
Хар багасаа Толстойгоос өөрөөс нь сурахаасаа
Харин түүний тухай сөөнгөтөн дуулдаг сохорчуудаас юм дуулсан.
Энгийн модон байшин Пастернакаас өмнө амьдрал таниулсан
Их үйлсийн төлөө дэлбэ нүдэлдэх дуртай,
                                Эн бол миний шүлгийн хэлбэр.

АНДРЕЙ ДЕМЕНТЬЕВ

Тэр өдөр Пушкин үхээгүй гэж
Энэ өдөр гэнэтхэн би зүүдэллээ.
Хайрт найз Сергей Соболевскийн ачаар
Хар мөрт дуэль болсонгүй.
Өөдгүй ноёдын шуугиан
Өшөө хонзон,өвдөх шаналах л үлджээ.
Азгүй азгүй тэр өдөр Соболевский
Алс Европод сууж байжээ.