Sunday, August 1, 2010

KAY RYAN

KAY RYAN нь Калифорнийн Сан Хосе хотод төрсөн. Шүлгийн олон ном гаргаснаас хамгийн нэртэй нь  НИГАРО ГОЛ  (2005 он), ЧУЛУУН ЗААН (1996он) зэрэг номууд юм.Рут Лили,Ингрэм Мериллийн нэрэмжит яруу найргийн болон Гуггенхаймийн сангийн шагналтан.Америкийн яруу найрагчдын Академийн зөвлөлийн гишүүнээр 2006 оноос ажиллаж байна

ЯСТ МЭЛХИЙ
Амьдрал яст мэлхийн амьдрал атаархах зүйл биш ээ.
Амттан олж жажлах аз золоо үзэхээр
Арчгар дөрвөн хөлтэй хөмөрсөн тавган биеэ
Диваажин болсон ногоон нугад чирч аваачина гэдэг
Ай,амархан зүйл бишээ,атаархах ч юм бишээ.
Төө төөгөөр газрыг хорооно гэдэг
Төнтгөр биенд хөнгөхөн гэж үү?



Төв цэг, ганц цэг дээрээ эргэлдэж байтал
Дов сондуул,эрэг ганга дайралдаад
Өнхрөн унаж өөр нэгний таваг болох
Амархаан амархан.
Яст мэлхийн амьдрал эрсдэл,эрсдэл!
Бөгтөрхөн амьтан хэзээ ч жигүүртэн болохгүй!
Тэглээ ч хатан тэвчээртэй түүнийг
Тэнгэр тэтгэдэг,тэнгэр тэтгэдэг!

ДУУРАЙН ДУУЛАГЧ ШУВУУХАЙ

Бүтэн болгон
Бүтэн ч биш
Цуураагүй  л бол
Цул  байдаг ч юм биш.
Хагалагч бутлагч
Хаан чинь энэ шүү.
Нөхөөс, шаваас
Нэмээс ,шигтгээс
Хатгаас хаан
Бүгдийг холиод
Хутгаад
Бүхнийг дуурайгаад
Бүрээд исгээд
Утгыг нь алдуулаад
Уг чанарыг нь
Ухаад хаячихна.
Дадрын гурван
Зүрхийг чинь
Хоёр ч тамгаар
Дарсан юм шиг
Даналзана.
Давтан дуурайна.

Хувин ба дусал

Эхлээд дуслууд
Төмөр хувингийн
Төмөр ёроол дээр
Өөрийн гэсэн
Өнгө дусаана.
Дараа нь
Ёроол дээр
Усны нимгэхэн
Уйланхай үүснэ.
Энэ уйланхай
Зузаарна.
Гүнзгийрэнэ.
Өөрийн гэсэн
Үзэлтэй,үнэртэй
Гадаргуутай
Гүнзгий
Цөөрөм болно.
Унах шинэ
Дусал болгон
Ундууцлыг нь
Хүргэнэ.

No comments:

Post a Comment