Sunday, August 1, 2010

Тоглоом

Ирэх жил ирнээ ирнэ
Их замын салаан дээр угтаарай
Наадмын өглөө арван нэгэн цагт шүү гэж
Наадам болгон нутгийн залууд хэлсэн юмсан
Хос морьтой угтана аа гэхэд нь
Үгүй, үгүй багадана
Хоёр сүйхтэй зогсож байгаарай гэж
Хошигнож тоглон нутгийн залуутай тохирсон юмсан.
Нэг жил гэдзг мөн удаанаа гэхэд нь
Үгүй ээ, үгүй хурдан
Нэг насаараа ханилах улсад юу ч биш гэж
Нээрээ гэж үнэмштэл нь тоглосон юмсан.
Хоёул хоёулаа тоглож байсан ч гэсэн
Хойтон угтанаа гэж нэг л нухацтай хэлсэн юмсан
Баяртай гэхийнхээ оронд наадмын өглөө шүү гэж
Бас дахин эргэж хармаар шивнэсэн юмсан.
Ирэх жил ямар ч гэсэн
Ирнэ гэсэн газраа очих юмсан
Яадаг юм бэ?
Угтсан ч угтаагуй ч тогтсон цагаасаа
Урьдах ч угүй, хождох ч үгүй юмсан
Яая даа байз!

1986.Дугана хад

No comments:

Post a Comment