Sunday, August 1, 2010

АНДРЕЙ ДЕМЕНТЬЕВ

Тэр өдөр Пушкин үхээгүй гэж
Энэ өдөр гэнэтхэн би зүүдэллээ.
Хайрт найз Сергей Соболевскийн ачаар
Хар мөрт дуэль болсонгүй.
Өөдгүй ноёдын шуугиан
Өшөө хонзон,өвдөх шаналах л үлджээ.
Азгүй азгүй тэр өдөр Соболевский
Алс Европод сууж байжээ.

Тэр өдөр Пушкин үхээгүй гэж
Энэ өдөр гэнэтхэн би зүүдэллээ.
Талбай дээр гүүрний ойрхон
Тааралдаж орхижээ,Наталитайгаа
Гялалзсан нөмөргөө дээш сөхөн
Бөхийсөн Пушкинг тэврэн өргөжээ.
Хэзээ ч битгий хүлээ!гэсэн үгийг Пушкин
Хэлж чадалгүй эргэжээ.
Амархаан амархан ,бүгдийг ингээд
Агшин зуурханд өөрчилж болох байлаа.
Азгүй азгүй,Натальяд
Анхаарал халамж дутуу байлаа.
Өөрийн нөхрөө таних ч үгүй
Өнгөрч орхисон юм,гүүрэн дээгүүр.

Тэр өдөр Пушкин үхээгүй гэж
Энэ өдөр би гэнэтхэн зүүдэллээ.
Хар нүгэлт бууны өөдөөс
Харах нүдээ чавчилтгүй ширтсээр
Найрагчийг цээжээрээ халхлан
Данзас урагш ухасхийгээд
Шургаж унахдаа шивнэсэн үгийг нь
Шуугих ойгоос өөр хэн ч сонсоогүй юм.
Хорт санаа нь биелээгүй Дантес
Хоёр гараа савчин гасалсан юм.
Азгүй азгүй шударга Дантес
Арай тэгж зүрхлээгүй юм.
Зоолттой юм шиг зогсож байхад нь
Золгүй буу тасхийсэн юм.
Тэр өдөр Пушкин үхээгүй гэж
Энэ өдөр би гэнэтхэн зүүдэллээ.

No comments:

Post a Comment