Sunday, August 1, 2010

Качаловын нохойд

Жийм,аз хайрлан хөлөө бариулаач
Ийм сарвуу би ерөөсөө үзээгүй
Салхи шуургагүй тэнгэрийг зүхэн
Сарны саруулд хоёулаа хуцая
Жийм,аз хайрлан хөлөө бариулаач.

Хонгор минь битгий долоогоод бай
Хоюул ядахдаа хамгийн хялбарыг ухааръя
Амьдрал гэж юу байдгийг чи мэдэхгүй
Амьдрах ёстой,амьдрах сайхныг ч мэдэхгүй.

Чиний эзэн нэртэй зүстэй хүн
Түүний гэрт зочин гийчин цуглана.
Харин чамайг харангуутаа инээмсэглэн
Хамба шиг үсийг чинь илэх гэнэ.

Номхон итгэмтгий хоншоортой
Нохойн хувьд чи нүгэлтэй сайхан амьтан
Асуух айхыг хумсын чинээ ч мэдэхгүй.
Агсан нөхөр шиг үнсэлцэх гэж зүтгэнэ,чи.

Жийм хонгорхон минь,танай зочид
Ийм тийм олон янз л байдаг биз.
Нэг, бүхнээс дуу цөөтэй,уйтгартай бүсгүй
Нээрээ орж ирээгүй гэж үү?

Зайлшгүй,намайг байхгүйд ч магадгүй
Заавал орж ирнэ дээ,би мэдэж байна.
Буруу зөвийн минь өмнөөс,миний өмнөөс
Булбарай гарыг нь энхрийлэн нэг долоогоодхооч.

СЕРГЕЙ ЕСЕНИН

No comments:

Post a Comment