Sunday, August 1, 2010

ВАМПҮЧУУЛТАЙ АНХ ДАЙРАЛДСАН НЬ


Баавгайн гавлыг цэвэрлэж агуулахад хадгалах үүрэгтэй Никифоровыг майхны дэргэд үлдээгээд жуулчид хотгорын захаар зүүн хойт чигийг барин хөдөллөө. Жуулчид анх удаа явж үзсэн танил газраа өнгөрөөд үдээс хойш нэгэн жижигхэн аглагт гарч нуур хавийн чийглэг хөрсөн дээр үхэр, адууны туурайн мөрийн хажууханд хүний нүигэн хөлний мөр байхыг олж харав. Онкилонууд гуталтай явдаг тул энэ нь тэдний мөр лав биш тэгээд ч мөр онигой том, жирийн хүнийхээс ерөнхийдөө бүх хуруу нь их том эрхий долоовор хоёр хурууны хоорондох зай их, долоовор хуруу нь урт ажээ
Жуулчид зүүн хойшоо чиглэх нөгөө мөрөөр хоёр нохойгоо тавиад өөрсдөө араас нь явсаар дахин хоёр ч аглаг иоорхойг өнгөрөөд гурав дахь руу гарч явтал хүний дуу бөглүүхэн сонсогдов. Нохдоо уяанаас нь шүүрэн авч хөтлөөд ойн зах руу болгомжтой дөхсөөр аглагт вампучууд байхыг харлаа. Саяхан алсан ан ав нь бололтой өвсөн дээр харлах нэг том юмыг тойрон найман хүн бүжиглэж байлаа. Вампу хүн чармай нүцгэний дээр тун бор арьстай, эсвэл үстэй ажээ. Ааахирч ширэлдсэн гэзэг үс мөрөн дээр нь унаж, шингэн сахал нүүрийг нь эмжинэ. Вампучууд нэг гартаа богинохон жад, нөгөөдөө бороохой барин нэг бол дороо үсчин, нэг бол хөлөө урагш хойш гишгэн гараа савлан бүжиглэнэ. Хөдөлгөөнтэйгээ тохируулан "ой-гоо-гоо", "ай-дуу-дуу" гэж үргэлж хашгирна.
Вампучууд арваад минут бүжиглээд алсан ангаа тойрон сууж өвчиж эхэллээ. Амьтныхаа арьсыг өвччихөөд вампучууд найрлаж гарав. Хүн бүр иус нь шүүрсэн бүлээн мах огтлон авч иднэ. Вампу хүмүүс иадталаа идчихээд гулууз махыг том
124
томоор огтлон долоо нь нөгөө огтолсон махаа арьстаи нь үүрэн зүүн тийш явахад үлдсэн махыг аль хэдийнээс дээр нь эргэлдэх хос бүргэдээс хамгаалахаар нэг нь хоиорлоо. Үлдсэн вампу сөхрөн суучихаад махнаасаа идсээр байх тул дөрвөн хүн, хоёр нохой араас нь сэмхэн дөхөж очихыг мэдсэнгүй. Номинг архиран хуцахад вампу хүн өндөсхийн хараад зугтаах гэснээ чонотой төстэй хоёр амьтан дагуулж, гялалзсан мод түүн рүү чиглүүлэн барьсан, онкилонуудтай огт адилгүй урьд хожид үзээгүй сонин хүмүүсийг үзээд айж балмагдан хутгаа алдаж, хэрчим мах гартаа барьсан хэвээр чичрэн суув.
Хөнхийж ёлтойсон жижигхэн нүднийх нь дээгүүр нарийхан дух нумлан товойх агаад ангайсан аманд нэлээн том соёотой том том цагаан шүд гялалзаж тун жижигхэн оготор эрүү нь нүүр царайг нь аймаар зэрлэг харагдуулна. Сэтэлж зүүсэн урт цагаан савааны бараг тал нь харагдахгүй сартгар, нахиу хамартай аж. Том далбагар чихийг нь нимгэн дугуй ясан ээмэг бараг мөрөнд нь хүртэл сунгажээ. Баавгай, зэрлэг гахайн соёон сондор зүүжээ. Бүх бие нь битүү өтгөн хар үстэй агаад харин мөр иээжний хавьцаа бор арьс гэрэлтэн харагдана.
Вампу хүн, жуулчид хэдэн минут бие биеэ үг дуугүй ажиглаж шинжиигээв.
Гэнэт вампу хүн газар хүчтэй тийрэн дутуу иэвэрлэсэн гулууз махныхаа дээгүүр огло харайж хүн хүрээлээгүй нөгөө тал руу байдгаараа бөхийн гүйж одов.
-Ээ чааваас алдчихлаа! Гарыг нь хүлээд аваад явах ёстой байсан юм гэж Костяков халаглав.
-Тэгжч амархан гарторокгүй байхаа! гэж Горюновхөхрөөд, -Ямар их булчинтай, ямар шүдтэйгий нь хараа биз дээ? Бид дөрвүүлээч түүнийгдийлэхгүй! Хэн нэгний мааньхүзүүгбулга мушгиж, эсвэл хоолойгий нь тас хазчихсан байгаа!
-Вампу хүнийг барьж аваад яах юм билээ дээ? гэж Ордин асуув.
-Барьж аваад хэл яриа, сэтгэл зүйг нь судлахгүй юу, эртний чулуун зэвсгийн үеийн хүний хэл яриа, сэтгэл зүй тун сонин шүү дээ! Зэвсгийг нь хараач!
Вампу хүн өвсөн дээр жад, бороохойгоо орхижээ. Жад нь
125
зулзаган хусаар хийсэн нэг метр хэриин урт мод баив. Модны үзүүрийг цуулж ангайлган бүдүүлэгдүү хийитэй иахиурын гонзгой хэлтэрхийг шааж нойтон сураар сайн гэгч ороожээ. Доод үзүүртээ атгасан гарын чинээ том бөөрөнхий гаргасан ерөнхийдөө бүдүүн модоор бороохой хийжээ. Булчинлаг хүчтэй гарт орсон далаад сантиметр урт энэ бороохой нь гардан байлдаанд аймшигтай зэвсэг болох юм. Ийм бороохойгоор хүний гавлыг хага дэлсэж, адуу үхрийг муужиртал цохиж болох байлаа. Түрүүн явсан вампугийн өөр нэг бороохойн булиуунд хурц иахиур суулгасан нь том амьтны гавлыг иоо иохиж чадахаар ажээ.
Гулуузын нэг тал огт махгүй, хаа гуяыг нь ч огтлон авчээ. Толгой тал нь бүтнээрээ үлджээ. Вампу хүмүүс олзоо авахаар заавал эргэж ирэх ёстой байлаа.
-Тэд нар эргэж ирэхгүй байхаа, эндээс зугтаасан хүн очоод яриагаараа айлгачихсан байлгүй гэж Горюновыг хэлэхэд Костяков,
-Биднийг үзэж харах гэж, аягүй бол барьж авах гэж ирж магадгүй гэв.
-Одоо нуугдаад хүлээж байя, дараа нь сэмхэн дагаад бууиыг нь мэдээд авъя гэж Ордины санал болгоход,
-Мөрөөр хөөгөөд биднийг олчихвол яана? Мөр хөөхдөө ёстой туршлагатай байгаадаа гэж Горюнов болгоомжлон хэллээ.
-Тэгвэл эхлээд баруун тийш явж мөр үлдээгээд дараа нь ойгоор эргэж энэ аглагийн нөгөө талаас ороод ирье.
Гулууз өрөөл мах, зэр зэвсэгт 'Нь огт хүрэлгүй орхиод жуулчидэнэзөвлөмжөөрявсаараглагийн хойтталддахин ирж нуугдав. Вампучуудийн бууц холгүй бололтой удсан ч үгүй, аглагийн зүүн хаяанд бут бургас хөдлөн туршуулын арзгар толгой болгоомжтой цухалзах нь үзэгдэв. Гулууз дээр хоёр, хажууханд нь байгаа цорой дээр хоёр нийтдээ дөрвөн бүргэд махыг улайран тоншиж байлаа. Энэ байдал вампучуудад аглагт хүн байхгүйг илтгэж, тэр даруйхнаа бутны иаанаас бөөн хүн гүйн гарч ирэв. Арваад эмэгтэйтэй гучаад хүн хурдан хурдан алхлан гулууз махруу чиглэх нь тэр. Бүргэд бие биеэ даган
126
дэрхийн нисэж дээгүүр нь эргэлдэнэ.
Вампу хүмүүс гулууз мах, зэр зэвсэгт нь хэн ч гар хүрээгүй үлдээснийг заан хөхрөлдөнө. Тэд нөгөө зугтаж очсон хүнээ шоолон, чамд хий үзэгдэл үзэгдсэн байлгүй, онкилонууд бол мах бүтнээр үлдээх бүү хэл, чамайг алах байсан даа гэж байгаа бололтой. Нөгөө зугтсан вампу хачин хүмүүс хаана зогсож байсныг хэлж, нохойн өндрийг зааж, хуцах байдлыг дуурайн үзүүлж өөрийгөө өмөөрнө. Тэгэхэд хэдэн хүн гулуузын ойр орчмын газрыг ажиглаж байснаа жуулчдын явсан зүг чиглэснийг бодоход тэдний мөрийг олсон бизээ. Үлдсэн хүмүүс гулууз махаа хэрчиж, чөмөгтэй том том ясыг жижиглэн авч хоосон цоройг нь үлдээв. Хүүхнүүд нь махаа үүрэн бууц руугаа буиаж явахад эрчүүд нэг нөхрийг нь айлгаж ичээсэн хачин хүмүүсийг гүйиэж олохоор нөгөө мөр дагасан хэдийнхээ араас гүйв. Ангийн гулуузнаас зөвхөн ёрдойсон хоосон хавиргатай нуруу, дал, аарцгийн яс.үлдсэн нь бүргэд шувуунд тонших завших юм ч үгүй ажээ.
-За ашгүй дээ! Эрчүүд нь явчихлаа, бид бууц руу хүүхнүүд дээр нь очиж үзье гэж Костяков сэтгэл ханамжтай хэлэв.
-Эрчүүд нь эргэж ирээд аман хүзүүг минь хуга мушгивал мушгиг гээд л оччих уу? гэж Горюнов асуув.
-Бид яагаад ч урагшаа явж болохгүй, онкилонуудын бууи руу явах бидний замаар вампучууд явсан болохоор бид тэдэнтэй яг тулгарчихна. Юу ч гэсэн, эхлээд вампу хүний бууцыг үзчихээд дараа нь тойруу замаар буиах хэрэгтэй.
Бууц үзэх сонирхол дийлж, дөрвүүл зүүн зүг жимээр орон явав. Газар дусалсан цус вампу хүүхнүүдийн мөр байлаа. Удалгүй өмнөхөн нь дуу шуугиан, инээд ханиад дуулдахад жуулчид болгоомжтой дөхөсхийн, багахан аглагийн дунд вампучуудын бууи байхыг олж харав. Нэгэн том өнчин улиангарын хормой доорх энэ бууи нь түр зуурын гэх үү, зуных ажээ. Хээрийн гал тойроод хүүхнүүд шавжээ. Эмэгтэйүүд нь эрэгтэйчүүдээ бодвол арай намхан, нэлээн гоолиг, үс багатай ялангуяа энгэр талдаа шингэн үстэй, гэхдээ гэзэг нь их урт басхүү даахирч ширэлдсэн ажээ. Хэрвээ хамрынхаа нүхэнд иагаан саваа хийгээгүй, доод уруулаа сэтлэн иагаан иагираг
127
зүүгээгүй бол иараи зүс нь арай бага зэрлэг харагдахсан. Чихэнд нь бас тийм цагираг санжганаж, бов бор хүзүүнд нь сондор зүүлт цайрна. Хувиас хунар гэж мэддэг ч үгүй бололтой. Хүүхдүүд нь томчуулаа бодвол арай бага үстэй, богино гэзэгтэй харагдана.
Махаа хэсэгчин модонд шорлож гал дээр эргүүлж тойруулан жаахан шараад дор нь үмхэлнэ. Галын ойрхон хэвтэх нэг том чулуун дээр чөмөгний ясаа тавин өөр нэг чулуугаар хага хуга иохин дуу чимээтэй сорно. Чанга чанга хашгиран ярьж, инээлдэн хөөригөөнө.
Цөмөөр идэж цадсан бололтой, хүүхнүүд үлдсэн махаа сэврээхээр өлгөв. Өөр хоёр эмэгтэй үхрийн арьсыг газар тэлж дэлгэн иахиур хусуураар өөх цусыг нь халимлан хусаж гарлаа. Зарим нь галын дэргэд ногоон дээр иатгалан нойрондоо дийлдэн үүрэглэнэ. Хүүхдүүд хөөиөлдөн гүйж, дуу хөгжөөн ихсэж, зарим нь өвсөн дээр өнхрөн, зарим нь сармагчин шиг хурдан шалмаг хөдөлгөөнөөр модонд авиран навчсын дундаас дуу нь сонсдоно.
-Бид ингээд гараад очвол яах бол? Вампу хүүхэд хүүхнүүд айгаад зугтах байх, тэр хооронд нь бид бууи сууцийг нь сайн харж судалж, зэр зэвсэг, эд хэрэгслээс нь цуглуулга болгон авъя гэж Костяков санал болгов.
-Айж зугтахгүй, биеэ хамгаалаад урдаас үзэлиээд эхэлбэл яана? Хориод эмэгтэй байна, эдний хэн нь ч гэсэн бидний хэнээс ч илүү хүчтэй гэж Горюнов татгалзлаа.
-Хий буудахад айгаад зугтчихна.  .
Ингэж турших нь сонин санагдаад «дөрвөн жуулчин буугаа бэлэн барьсаар модон дундаас гарч бууи чиглэв. Аөрвөн хөллөн гүйж яваа хүүхдүүдийг хоёр нохой нь ямар нэгэн амьтан гэж бодсон бололтой хуиан боргон давхиж очлоо. Айж иочсон нь асар их болжээ. Урьд нь нэгнээсээ сонссон нөгөө хачин хүмүүсийг ойртож ирэхийг амаа ангайн харсаар вампу хүүхнүүд огло үсрэн босож ганц модоо тойрон хурж зогсов. Хүүхдүүд нохойноос айж чарлан зугтсаар эхийнхээ араар орлоо. Гэхдээ хүүхнүүд дорхноо сэхээ авч жад бороохойгоо шүүрэн авцгаав. Хоёр нохойд хоригдоод газар өнхрөн чарлаж
128
буй хүүхэд рүү нэг хүүхэн гүиж очив. Тэр эмэгтэиг нохоинх нь нуруу руу жадаа сүлбэхээс өмнө Горюнов хоёр нохойгоо дуудаж амжлаа.
-Харав уу зугтаахын оронд биднийг иоо хатгах нь байна шуү гэж Ординыг болгоомжлон хэлэхэд,
-Оройтоогүй дээрээ буудахаас. Одоо эргээд явах гэвэл айж байна гэж бодоод араас дайрна гэж Костяков шийдэмгийхэн өгүүлэв.
-За, өдөж эхэлснээс хойш бодож дуусгахгүй бол болохгүй нээ. Хүүхнүүдийн толгой дээгүүр хоёр удаа хий бууд, хоёрыг нь үлдээе гэж Горюнов нэмж хэлэв.
Костяков Ордин хоёр хий буудсанд санаанд оромгүй юм боллоо. Өөрсөд рүү нь чиглүүлсэн гялалзсан саваа модноос гал утаа маналзах, буу дуугарах, сумны шунгинахаас вампу эмэгтэйчүүд үхтлээ айн өвдөг сөхрөн унаж, жад бороохойгоо хаячихаад гуйж мөргөх аятай гараа сунган, муухай орилон газар шурган мөргөнө. Хүүхдүүд хоолой мэдэн орилолдов.
-Ингэнэ гэж бодсонгүй шүү гэж Костяков уулгалаад, -Зугтаад явчихаар нь хэрэгтэй юмаа авна гэж бодсон гэв.
-Тэнгэрийн элчийн дүр үзүүлэн их тайван номхон явж очихоос гэж Ордин санал гаргалаа.
-Бороохой жад түүж авдаг элч болох юмуу? За ямар ч гэсэн эхлээд буугаа иэнэглэчихье.
Жуулчид буугаа цэнэглэчихээд өвдөг сөхрөн суусан вампу эмэгтэйчүүд рүү номхон тайван байдалтай дөхөж очив. Арваад алхам үлдээд байтал хүүхдүүд гэнэт орилолдон ой тийш гүйлдлээ. Эмэгтэйчүүд гэсэн нэг нэгийнхээ араас гүйн одоход нэг хүүхэн нүүрээрээ газар шаан, бүхий л биеэрээ бөмбөртөл чичрэн хэвтэж хоиорлоо.
Тэр хүүхэн рүү дөхөж очоод жуулчид тал талаас нь сайтар ажиглаж авав. Тэр хүүхний гарынх нь алга, хөлийнх нь ул үсгүй, ул нь эвэр шиг хатуу арьстай харагдана. Хөл гар нь нуруунаасаа илүү өтгөн үстэй, эрхий хуруу нь бусад хуруунаасаа их зайтай аж. Элгэн бие үс багатай , нүүр хөх нь үсгүй, мөлчгөр сахалгүй болохоор богинохон эрүү нь эрчүүдийнхээсээ том үзэгдэнэ. Харин хөмсөг дээгүүрх
129
дугуирч төвийсөн дух нь эр хүнийхээс бага аж. Өргөн шанаа, хөнхөр жижигхэн нүд, савхдан дөрлөсөн нахиу хамар, цагаан ясан цагирагтай дөрөвгөр уруул сэлт иарай зүсийг нь муухай болгожээ. Өвс навч, хог шороо наалдсан, саван сам хүргэж үзээгүй үс нь даахирч ширэлджээ. Булчинлаг бие нь энэ эмэгтэй их чадалтай гэдгийг нь илтгэнэ.
Хөөрхий эмэгтэйн нэг хөлийг бөх сураар ороож гадсанд хүлснийг жуулчид хараад бусадтайгаа иуг зугтаж чадаагүйн учрыг ойлгов. Ямар нэг гэм хийж шийтгэгдсэн нь энэ бололтой. Жуулчид эмэгтэйг дуранд нь орхив.
Уахиур үзүүртэй үзүүргүй хоёр хос жад, хусуур иус хутгасаар хүрэн улаан болж, тос өөхнөөс гялалзсан модон тагш сонгож, нөгөө эмэгтэйн хүзүүний сондрыг тайлж аваад явахыг завдтал Горюнов,
-Бид үнэн хэрэгтээ ёстой нэг дээрэм хийж байна. Хүүхнүүдийг үхтэл нь айлгачихаад, тэдний хөөрхий бага хөрөнгөнөөс дур мэдэн авлаа гэхэд Костяков,
-Шунаг сувдагтаа биш, шинжлэх ухааны тусын тулд авч байна шүү дээ гэж эсэргүүцэв.
-Ямар ч байсан эвгүй юм. Оронд нь нэг юм орхих хэрэгтэй.
Үүргэвчээ уудлан жижигхэн толь, хэлхээтэй хэдэн шилэн сувс, эвдэрхий эвхмэл хутга, эмийн төмөр хайрцаг олоод дээр нь хоёр сумны хонгио нэмээд нүүрээ даран хэвтэж байгаа нөгөө эмэгтэйн гарын дэргэд тавив. Тэгээд чимээгүйхэн явж ойн захад очиж нуугдаад ажиглаж гарлаа.
Хэсэг зуур чив чимээгүй бай&. Төдөлгүй нөгөө эмэгтэй толгойгоо өргөн харснаа хачин хүмүүс өөрт нь хор хөнөөл хүргэлгүй яваад өгснийг мэдмэгиээ өндийн сууж орчин тойрноо нүдээрээ нэгжээд, хоёр хуруугаа амандаа хийн тасхийтэл шүгэлдэв. Ойгоос хариу шүгэлдэх, хашгирах дуу гарснаа зугтаж одсон хүүхэд хүүхнүүд гарч ирлээ. Бусдыгаа ирж явах зуур жуулчдын орхисон гялалзаж гялбалзсан эд зүйлс дээр нөгөө эмэгтэйн нүд тусав. Эхлээд шууд хүрэхээсээ айн, түлж хазчих вий гэсэн шиг гараа нэг сунган нэг татна. Сүүлдээ айдас хүйдсийг нь сонирхол дийлж, гарын ойр байсан зүйлсийг
130
ээлжлэн шүүрч эргүүлж тоируулан харж, үнэртэж хачирхан гайхан уулга алдана. Бусад нь гүйн ирж нөгөө зүйлсийг гар дамжуулан үзэж дуу шуу, маргаан шуугиан дэгдэв. Сондроо алдсан уяатай суугаа эмэгтэй жуулчдын үлдээсэн шилэн сувсыг хүзүүндээ зүүмэгц өөр хоёр хүүхэн зуурч татан тасалж газраар нэг хөврөв. Хүүхнүүд иөм түлхэлдэн овооролдон газраар мөлхөн шилэн сувс түүж олсныгоо амандаа хийнэ.
-Бидний бэлэг гай боллоо, одоо хоорондоо зодолдоно доо гэж Горохов хөхрөв.
Жуулчид энэ маргаан шуугиан яаж дуусахыг гүйиэд харалгүй, вампу эрчүүдтэй дайралдахгүйн тулд зүүн өмнө зүгийг барин явлаа. Манай жуулчид нэгэн аглагт хоноод, маргааш нь үд дундын үед Амнундакын суурьд ирлээ. Амнундак өглөө босмогиоо иагаан хүмүүс төөрч, эсвэл хэлсэн амаа буцан нэг тийшээ алга боллоо гэж санаад зүг зүг рүү иэрэг илгээжээ. Зочдынх нь гарт вампу хүний жад, бороохой байхыг хараад юу хийж, яаж аягласныг нь дуулаад Амнундак тэдний гэнэ болгоомжгүйг зэмлэн онкилонууд бол вампугийн газраар хэзээ ч дөрвүүлхнээ явж очиж яасан ч зүрхлэхгүй гэж ярилаа.
Тэднийг байхгүй хооронд шинэ гэр нь бэлэн болсон боловч манай жуулчид энэ шөнө толгойлогчийн гэрт хоножээ. Жуулчид баазаасаа дотуур хувиас, иай, чихэр сав суулга авчирч онкилонуудаас жаахан ч бол тохьтой суухыг боджээ.

No comments:

Post a Comment